Бейрутын боомтод дахин гал гарчээ

Сар гаруйн өмнө хүчтэй дэлбэрэлт болж байсан Ливаны нийслэл Бейрут хотод өчигдөр дахин гал гарчээ. Боомтын гаалийн чөлөөт бүс дэхь агуулахад гарсан галыг унтраахад Ливаны армийн нисдэг тэрэгнүүдийг ашигласан байна. 



Гал сөнөөгчид хэдэн цаг ажилласны үр дүнд хяналтдаа оруулж, боомтын ойролцоох бүх зам тэр дундаа Бейрутээс хойд чиглэлийн төв замыг  цагдаа нар хаажээ. Одоогоор гарсан галын шалтгааныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна.


Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байгаагүй аж. Ливаны Ерөнхийлөгч уг явдалтай холбоотойгоор аюулгүй байдлын дээд  зөвлөлийн хуралдааныг зарлаад байна. Бейрутэд өнгөрсөн наймдугаар сарын 4-ний өдөр хүчтэй гал гарч дэлбэрэлт болсны уршгаар 190 хүн амиа алдаж, 6500 хүн гэмтэж бэртсэн юм. Мөн дэлбэрэлтийн уршгаар 300 мянган хүн орох оронгүй болсон юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ