Навальный илүү хүчтэй хоронд хорджээ
Блогч Алексей Навальный “Новичок” хэмээх хордуулагч бодисын илүү хүчтэй төрөлд хорджээ хэмээн ХБНГУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ. “Шпигель” сэтгүүлд ингэж бичсэн байна.
Хэрэглэсэн гэх хор нь “Новичок”-ийн өмнөх илүү хүчтэй төрөл юм гэж тус орны тагнуулын албаны ерөнхийлөгч Бруно Каль мэдэгджээ. Түүнийг хордуулсан хүмүүсийн тооцоолсноор, Навальный нисэх онгоцонд явж байхдаа нас барах ёстой байжээ хэмээн германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байна.
Блогчинд тохиолдсон хэрэг явдалд оросын албаны хүмүүс холбогдолтойг гэрчилэх олон баримт гарч ирж байна гэж “Шпигель” сэтгүүлд бичжээ. Хорны найрлага илүү нарийн, шинэ байх тусам, үүнд Оросын төрийн аппарат оролцсон байх магадлал илүү их юм хэмээн Германы засгийн газар үзэж байгаа аж.
Навальныйг наймдугаар сарын 20-нд Омск хотын эмгэнэлт хэвтүүлсэн юм. Түүнийг нисэх онгоцоор явж байхад бие нь гэнэт мууджээ. Сүүлд нь Алексей Навальныйг Германд нисэх онгоцоор аваачиж, “Шарите” эмнэлэгт хэвтүүлсэн юм.
Тийнхүү блогчийг “Новичок” гэдэг хордуулагч бодисын өөр нэг төрлөөр хордуулсан байна гэх мэдэгдлийг ХБНГУ-ын засгийн газар хийсэн байна. Харин Германы тал өөрийн дүгнэлтийн талаар Оросын талд мэдээлээгүйг Орос улс тэмдэглэсэн юм. Түүнчилэн Оросын ерөнхий прокурорын газар Навальныйн биеийн байдлын талаар Германы талд албан ёсны асуулга тавьжээ.
Хэрвээ сөрөг хүчний улс төрч “Новичок” хордуулагч бодист үнэхээр хордсон бол, тэр амьд үлдэхгүй байх байсан гэж уг бодисыг боловсруулахад оролцсон хүмүүсийн нэг удаа дараа мэдэдэгдэж байжээ. Үүнээс гадна, блогчийг Орост байхад хийсэн шинжилгээнд аюултай бодист хордсон шинж тэмдэг илрээгүй юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ