АНУ оросын пуужин харвах төхөөргийг устгана

Америкийн батлан хамгаалах яам оросын пуужингийн “Искандер”  цогцолборын хариуд өөрийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслийг  давшилтын шинжтэй болгох нь.

АНУ орос, хятадын зүгээс учирч буй аюулаас болоод пуужингийн довтолгооноос  эсэргүүцэн хамгаалах системийг нэлээд шинэчлэх ажээ. Америкийг эсэргүүцэгч улсууд “инновацийн аюултай” пуужин хийж, үүнийг устгахад одоо байгаа хэрэгсэл хангалтгүй юм гэж C4isrnet сайтад бичсэн байна.

Тийнхүү цэргийн шинжээчид  оросын С-500 пуужинтай төстэй  байж болох агаарын болон пуужингийн довтологооноос хамгаалах нэгдсэн хэрэгсэл бүтээхийг бий болсон байдлаас гарах арга зам хэмээн үзэж байгаа аж.

Гэвч зөвхөн ингээд зогсохгүй бөгөөд тодруулвал, C4isrnet сайт  хамгаалалтын болон давшилтын зэвсэглэлийг нэг системд нэгтгэхийг санал болгож байна.  Өөрөөр хэлвэл,  агаарт дайсны пуужинг устгах төдийгүй, пуужин харвах төхөөрөгт цохилт өгөхөөр төлөвлөх ёстой аж. Жишээ нь,  оросын “Искандер” цогцолборын зүгээс цохилт өгөх тохиолдолд дээр дурдсан үзэл баримтлалын дагуу, пуужингийн оператив тактикийн  цогцолборт нэн даруй цохилт өгөх ёстой  болж байна.

Энэхүү үзэл баримтлал нь 2019 оны пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажлын тоймд тусгагджээ.  Харин одоо америкчууд өөр байдлаар ажиллаж, тодруулвал хамгаалалтын болон давшилтын хүчнийг тодорхой байдлаар зааглаж байгаа юм.

Польш, Румын дэх пуужингийн довтолгооноос эсэргүүцэн  хамгаалах  Aegis систем нь “Томагавка” пуужин хэрэглэж болох юм гэж  өмнө Орос улс америкчуудыг зэмлэж байсан юм.  Харин АНУ үүнийг няцаажээ. Гэвч шинэ үзэл баримтлалын хүрээнд энэ нь бүрнээ байж болох хувилбар юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ