Орост COVID-19-ийн вакцинжуулалтад хэзээ олныг хамруулж эхлэхийг мэдээлэв

Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, бүртгүүлсний дараахи судалгааны үр дүн хуримтлагдахын хэрээр  оросын иргэдийг  коронавирусийн халдвараас хамгаалах вакцинжуулалтад олноор нь хамруулж эхлэнэ РИА Новости агентлаг мэдээлж байна.

“Үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн тэлж, бүртгүүлсний дараахи судалгааны үр дүн хуримтлагдахын хэрээр өргөн вакцинжуулалт эхлэнэ” гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны тэргүүний зөвлөх Сергей Глаголев мэдээлэл хийх үеэрээ ярьжээ.

Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвд хийсэн «Спутник V»  вакцины клиникийн судалгааны бүртгэлийн дараахи үе шат  есдүгээр сарын 9-нд Орост эхлэсэн юм.

Энэ вакцинаар хоёр удаа тарьдаг схем нь хариу дархлааг 100% бүрдүүлэх боломж олгож байна гэж дээрх төвийн тэргүүний орлогч Денис Логнунов ярьжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ