Секс маргаангүй ашиг тустайг илрүүлжээ

Сексологч, хоёр хүйсийн харилцааны асуудал судладаг шинжээч Кейт Тейлор тогтмол секс маргашгүй ашиг тустайг илрүүлсэн байна. “Сан” сонинд ингэж бичжээ.

Секс нь хүмүүсийн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдалд таатай нөлөөлдөг гэж мэргэжилтэн нотлож байна.  Тэрээр 2004 оны судалгааг иш татахдаа, долоо хоногт дор хаяж гурван удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс илүү сайн дархлаатай байдгийг тэмдэглэжээ.

Үүнээс гадна,  сексийн үед сэтгэл санааг өргөдөг “баяр хөөрийн даавар” болох эндорфин, окситоцин, дофамин гэдэг дааврыг бие махбодь ялгаруулдаг байна. Бэлгийн тогтвортой амьдрал сэтгэл санааны гутралд орох эрсдэлийг бууруулдагийг Тейлор бас тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, секс нь нойргүйдлээс  ангижруулж, нойрны чанарыг сайжируулж, үргэлжлэх хугацааг уртасгадгийг 2016 онд хийсэн судалгаа нотлосон байна. Түүнчилэн тогтмол загас наадуулах нь бүх биеийн булчин шөрмөсийг бэхжүүлэн бусад өвдөлтөөс салахад тусладаг байна.

Бэлгийн идэвхитэй амьдрал түрүү булчирхайн хорт хавдар болон зүрхний элдэв өвчнөөр нас барах эрсдэлийг багасгаж, цусны даралт бууруулдагийг Тейлор онцлон тэмдэглэжээ.

Тогтмол секс хийх нь ашиг тустайг америкийн Сент-Лусийн Вашингтоны судалгааны их сургуулийн эрдэмтэд өмнө нь нотлосон байна. Сексийн идэвхитэй байдал нь цаг бусаар нас барах эрсдэлийг бууруулж, зүрхний өвчнөөр нас барах магадлалыг 21 хувиар багасгадгийг шинжээчид илрүүлжээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ