Беларусийн сөрөг хүчний удирдагч Мария Колесниковаг саатуулан хорьжээ
Беларусийн сөрөг хүчний удирдагчид болох Мария Колесникова болон Антон Родненков, Иван Кравцов нарыг хаана байгааг өчигдрөөс хойш тогтоож чадахгүй байгаа тухай хамтран зүтгэгчид нь мэдээлж байсан. Тэгвэл Мария Колесниковаг Беларусь-Украины хилийг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон гэдэг үндэслэлээр саатуулан хорьсон байна. Харин нөгөө хоёр улс төрч Беларусийн нутаг дэвсгэрийг орхин гарсан тухай тус улсын хилийн байгууллагаас өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
Колесникова, Кравцов, Родненков нар нь сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх зөвлөлийн гишүүд юм. Беларусийн төрийн мэдлийн Беларусь 1 теле сувгаар Колесниковаг хилээр зугтан гарах гэж байхад нь баривчилсан аж. Харин хамтран зүтгэгч нар нь оргон зугтаж чадсан бөгөөд Украины хилчидтэй хамт эрэн сурвалжилж байгааг мэдээлсэн байна. Гэвч сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Максим Знак ор сураггүй болсонд тооцогдож байсан бөгөөд хамтран зүтгэгч нар нь улсын хилээр оргон зайлах төлөвлөгөө огт байгаагүй гэдгийг баталсан байна.
Мөн Минскт холбоо тасрахаасаа өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцогчидтой нэгдсэн байсныг гэрчлэх бичлэгүүд байгааг ил болгосон байна. Зөвлөлдөх зөвлөлийнхөн тэдэнтэй өчигдрөөс хойш холбоо барьж чадахгүй байгаа юм. Тэднийг урьдчилан хорих төвүүдэд саатуулж байгаа байх гэж таамаглаж байсан ч батлагдаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ