"Мулан" киноны баатруудын дүрд монгол залуус тогложээ

Дэлхий нийтээр нээлтээ хийгээд удаагүй байгаа “Мулан” уран сайхны киноны зарим гол дүрийн жүжигчдийн орлон тоглогчоор монгол залуус тогложээ. Тухайлбал, Цян жанжны орлон тоглогчид Э.Сүхбат, эзэн хааны орлон тоглогчоор Б.Болдбаатар ахлагчтай “Mongol Stunt” багийн гишүүн А.Лхагвасүрэн нар тус тус тогложээ. 


Киноны зураг авалт 2018 онд Шинэ Зеландад болсон ба тулааны үеийн морьтон баатруудад Монгол киноны орлон тоглогчдын нэгдсэн холбоо болох "Mongol Stunt" багийн хамт олон тоглосон байна. Харин Австрали улсад гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдардаг, Цян жанжны дүрд орлон тоглосон Э.Сүхбатын хувьд “Мулан” кинонд орлон тоглогч шалгаруулах зарын дагуу хувиараа бүртгүүлэн тэнцсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ