“Хайшэнь” хар салхи Японы баруун өмнөд нутгийг дайран өнгөрчээ

Японы баруун өмнөд нутгийг Хайшэнь нэртэй далайн хар шуурга дайран өнгөрөөд байна. Байгалийн энэ гамшгаас болж уг  бүс нутагт дотоодын нийт 579 нислэгийг цуцалж хойшлуулсан байна. 


Кюшю Сикоку болон баруун Хоншю арал дээрх нисэх онгоцны буудлын цагийн хуваарьт ийнхүү өөрчлөлт оруулсан байна. Хар салхи дайран өнгөрч байгаатай холбоотойгоор Кюшю арал дээр хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоосон бол энгийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Хайшэнь хар салхи өнөөдөр 40 км цагийн хурдтайгаар Японоос Солонгосын хойгийг чиглэн урагшилж байна. Салхины хурд төвдөө секундэд 60 метрт хүрч байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна.


Цаг уурчид хар салхийг дагалдан хүчтэй аадар бороо орж, салхины хурд ч эрс нэмэгдэж байгааг анхааруулж байна. Японы баруун өмнөд нутгийн Миядзаки мужийн 100 гаруй мянган оршин суугчид аюулгүй газар руу түр шилжин нүүхийг зөвлөмж болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ