ДЭМБ: "COVID-19" цар тахал бидэнд их зүйлийг сургасан

Шинэ коронавирусээр үүсгэгддэг өнөөгийн цар тахал бол сүүлчийн цар тахал биш. Тиймээс дэлхий нийтээрээ шинэ цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт хийсэн мэдээллийнхээ үеэр хэлжээ. 


“Өвчний дэгдэлт, цар тахал бол амьдралын нэг хэсэг гэдгийг түүх бидэнд сургаж байна. Дараагийн цар тахал гарч ирэхэд дэлхий нийтээрээ энэ удаагийнхаас ч илүү бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.


"COVID-19" өвчнийг үүсгэгч цар тахал нь бидэнд их зүйлийг сургасан гэнэ.Энэ бол эрүүл мэнд бөгөөд тансаг эдлэлтэй зүйрлэх бус хүн төрөлхтний нэн шаардлагатай зүйл, хүний эрх гэдгийг мэдэж авлаа гэсэн байна. Мөн эрүүл мэндийн систем нь нийгмийн, эдийн засгийн, улс төрийн тогтвортой байдлыг агуулдгыг ч ойлгосон гэжээ.


Мөн ДЭМБ-ын тэргүүн цар тахалтай тэмцэх эерэг жишээнүүдийг дурдсан байна. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хөгжилд Тайландын гаргасан хүч чармайлтыг онцлоод, мөн Итали улс коронавирустэй тэмцэхдээ амаргүй шийдвэр гаргаж, энэ өвчнийг хяналтдаа авч чадсан гэсэн байна. Түүнчлэн халдварын тархалттай тэмцэхэд сайн үр дүн үзүүлж байгаа улс орнуудын тоонд Монгол, Маврикий, Уругвай зэрэг улсыг нэрлэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ