Умард Солонгост орон нутгийн албаны ажилчдаа шийтгэжээ

Маясак” гэх хар салхи Умард Солонгосын зарим бүс нутгийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан юм. Ардчилсан Солонгосын Вонсан хот болон Канвонь мужид иргэд амь насаараа хохирсноос гадна зам талбай эвдэрч, тариалангийн талбай сүйтгэгджээ.    


Энэхүү хар салхинаас урьтаж иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээгүй орон нутгийн албаныхныг шийтгэсэн талаар Умард Солонгосын хэвлэл дамжуулжээ. Орон нутгийн албаныхныг хайхрамжгүй зан гаргаж, хариуцлага алдсан гэж буруутгасан ч яг ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна. Японыг түгшээгээд буй "Хайшен" сар салхи Умард Солонгосыг мөн дайрч магадгүй байгааг тус улсын төрийн хэвлэл дамжуулжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ