А.Навальныйг мэдрэлд нөлөөлдөг “Новичок” гэх бодисоор хордуулсан нь батлагджээ

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ.

Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр түүний зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэсэн юм. Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна.

Тэрээр одоо ХБНГУ /Герман/-д эмчлүүлж буй бөгөөд өчигдөр тус улсын цэргийн лабораторид хийсэн хор судлалын шинжилгээний хариу гарчээ. Уг шинжилгээний хариунаас А.Навальныйг хордуулсан бодис “cholinesterase inhibitor” гэх хуванцараас ялгардаг бодис бус “новичок” гэх мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар өчигдөр орой /2020.09.02/ тус улс зарлалаа.

Kremlin critic Alexei Navalny evacuated to Germany for treatment

Германы Канцлер Ангела Меркель тус улсын эмч нар А.Навальныйг новичокоор хордуулсныг батлах “хөдлөшгүй нотолгоо” олсныг дурдаад А.Навальныйг санаатай аллагын золиос болсон хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Хэн нэгэн ноён А.Навальныйг дуугүй болгохыг оролджээ. Одоо зөвхөн ОХУ-ын эрх баригчдын хариулж чадах маш ноцтой асуулт бидэнд үлдлээ. Дэлхий нийт энэ бүхний хариултыг ОХУ-с шаардах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Charite эмнэлгийн сүүлд мэдээлснээр А.Навальный комоос гараагүй байгаа ч биеийн байдал нь тогтворжсон гэнэ.

    Түүнийг хордуулсан "новичок" гэх хорыг хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/-д химийн зэвсгийн зориулалтаар бүтээж байжээ. Үүнийг зөвхөн ОХУ-д үйлдвэрлэж байсныг Өрнөдийн зэвсгийн мэргэжилтнүүд баталж байна.

Kremlin critic Navalny is flown to German hospital; in 'worrying' condition  - Reuters

СЭТГЭГДЭЛ БИЧИХ