82 настай бодибилдингийн тамирчин эмэгтэй

Хүн өөрөө л хичээвэл бүх зүйл боломжтой гэдгийг 82 настай бодибилдингийн тамирчин эмэгтэй үйлдлээрээ харуулж байна. Тэрбээр 1936 оны зургаадугаар сарын 16-нд Балтиморын Мэрилэндэд төрсөн бөгөөд 56 настайгаасаа бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ.


Түүний өдөр тутмын хэв маяг нь өглөө бүр шашны зан үйл болон бясалгалаа хийж, дараа нь өндөр орц найрлагатай уураг бүхий өглөөний цайгаа ууж, удаан хэмнэлттэйгээр гүйдэг гэнэ. Дараа нь фитнессийн дасгалаа үргэлжлүүлдэг аж.


Түүний амжилтын нууц нь “Хэзээ ч бүү бууж өг” гэсэн мөрдлөгө гэнэ.

 




СЭТГЭГДЭЛ БИЧИХ