Алдарт жүжигчин Чадвик Боузман хорт хавдраар нас баржээ

"Black Panther" киноны гол дүрд тоглосон Америкийн алдарт жүжигчин Чадвик Боузман хорт хавдраар өөд болжээ. Ердөө 43 настай байсан тэрээр гэртээ амьсгал хураасан гэж гэр бүл нь мэдээллээ.


2016 оноос хойш бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж байсан тэрээр 2020 онд гарсан "Da 5 Bloods", "Ma Rainey's Black Bottom" болон 2018 онд гарсан "Black Panther" кинонд тоглохдоо хүнд өвчинтэйгөө тэмцсээр байжээ.


Боузман анх 2013 онд гарсан, бодит амьдралаас сэдэвлэсэн "42", 2014 онд гарсан "Get on Up" кинонд тоглож олны танил болсон юм. Гэсэн хэдий ч түүний үзэгчдийн дурсамжид хамгийн тодоор үлдсэн дүр нь Marvel-н цувралуудын нэг "Black Panther" киноны хаан T'Challa-н дүр билээ.


Хаан T'Challa-н дүр нь Oscar-н наадамд шилдэг зургийн номинацад шалгарсан анхны супер баатрын дүр аж. Тэрээр мөн Marvel-н цувралууд болох "Captain America: Civil War", "Avengers: Infinity War", "Avengers: Endgame" кинонуудад тоглосон  юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ