Ерөнхий сайд Шинзо Абэ үүрэгт ажлаа өгөхөөр болжээ

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр эмнэлэгээс "салаагүй" гэдгийг баттай эх сурвалж нь мэдээлсэн байна.


Тэрээр биеэ эмчлүүлж, үүрэгт ажлаа үргэлжлүүлэх гэсэн боловч ужиг өвчин нь хүндэрснийг эмч нь сануулж, ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа тус албыг орхиж буй бөгөөд 2006 онд 52 насандаа Засгийн газраа толгойлж, дайны дараах хамгийн залуу Ерөнхий сайдаар нэрлэгдэж байв. Гэвч тус албыг 366 өдөр хашсаны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байсан юм.


Харин 2012 онд дахин Ерөнхий сайдад нэр дэвшиж, түүхэнд хамгийн олон буюу 2799 өдөр засаг удирдсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ