“Гэртээ ганцаараа"-н Маколей Калкин 40 нас хүрчээ

АНУ-ын найруулагч Крис Колумбусын бүтээл “Гэртээ ганцаараа” киноны Кевин Маккалистерын дүрээр үзэгчдэд танил болсон жүжигчин Маколей Калкин энэ жил 40 нас хүрчээ.


Тэрбээр цахим сүлжээндээ “Та бүхэн хөгширсөн юм шиг санагдаж байна уу. Зүгээр дээ. Би өнөөдөр 40 нас хүрч байна” хэмээн бичжээ.


Тэрээр уг кинонд тоглохдоо 10 настай байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн гуравхан жил л дэлгэцийн дүр бүтээсэн байна. Ийнхүү 23 насандаа кино ертөнцөд эргэн хөл тавьж “Party Monster”, “Saved” хэмээх кинонд тоглосон юм.


Мөн хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр “The Pizza Underground” хамтлагийг үүсгэн байгуулжээ. Гэр бүлийн хувьд олон удаа бүтэлгүйтэж байсан ч өдгөө Тайланд гаралтай Америк жүжигчин Бренда Сонтойтой хамт амьдарч буй юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ