Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн салжээ
Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн салсныг Africa Regional Certification Commission хараат бус мэргэжлийн байгууллага зарлалаа.
Энэ өвчин нь тав хүртэлх насны хүүхдэд ихэвчлэн халдварлаж, зарим тохиолдолд саажилтад хүргэдэг юм. Хэрвээ амьсгалын эрхтний булчинд нөлөөлвөл үхэх аюултай өвчин ажээ.
25 жилийн өмнө Африк тивд вирусийн халдварын улмаас мянга мянган хүүхэд саа өвчин тусдаг байв.
Өнөөдөр халдварт саа өвчин зөвхөн Афганистан, Пакистан улсуудад үлдэж байна. Уг өвчнийг анагаах эм байхгүй ч вакцин хийлгэвэл насан туршдаа хамгаалагдах боломжтой.
Арван жилийн өмнө Африк тивийн нийт өвчлөлийн тал нь бүртгэгддэг байсан Нигери улс хамгийн сүүлд халдварт саагаас салсан байна.Нигерийн хүн амыг вакцинжуулах ажил нэлээд хүчин чармайлт шаардсан юм. Зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг зах хязгаар нутгийн иргэдийг вакцинжуулахаар явсан эмч мэргэжилтнүүд амиа алдсан тохиолдол бий.
Африк тивийн нийт хүн амын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдсанаар тус тивийг халдварт саа өвчнөөс салах гол нөхцөл болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ