Жүжигчин Ц.Алдармаа амьдралаасаа сэдэвлэсэн кино бүтээжээ
Жүжигчин Ц.Алдармаа амьдралаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тэрбээр жүжигчин Д.Оюунтуултай маргалдаж, хэн хэн рүүгээ халуун ус цацсан хэрэг хэдхэн жилийн өмнө гарсан. Тэр үеэс хойш Ц.Алдармаад сошиалаар дамжуулж маш олон хүн сөрөг сэтгэгдэл бичжээ.
Энэ тухай тэрбээр “Үг гэж заримдаа ирт мэснээс ч илүүтэйгээр хүний сэтгэлийг сийчин хаях увидастай. Гэтэл нэг хүн байтугай үндэстэн олноороо над руу чичилж, амьдаар минь булшилж байсан үе байсан.
Олон жил сэтгэлийн минь мухарт хадгалагдан байсан тэр дурсамж, ухаарал өнөөдөр кино болон амилах гэж байна. Энэ киног бүтээхэд бүхий л зүрх сэтгэлээ зориулж, урамшуулж, хурцалж байсан хүн бүрт чи сэтгэлээсээ талархаж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ