Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалт анх удаа орон нутагт болж байна
Монголын хөл бөмбөгийн холбооны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Анх удаа орон нутагт болж буй уг сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгаас бүрдсэн 15 багш, дасгалжуулагч оролцож байгаа юм.
Сургалтыг МХБХ-ны Техникийн хэлтсийн заавар чиглэлийн дагуу Азийн хөл бөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг удирдан явуулж байгаа бөгөөд Э.Ганзоригийн энэ онд удирдан явуулж буй гурав дахь аж.
Өнгөрсөн жил “Үндэсний цом” тэмцээн болсон Хөвсгөл аймгийн ногоон талбайд оролцогчид практик хичээлээ хийх бөгөөд сургалт энэ сарын 28-нд өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ