Монголын дугуйн спортын “Лигийн Сорилт” тэмцээн болно

Монголын дугуйн спортын шилдэг тамирчдын дунд анх удаа “Лигийн Сорилт” тэмцээнийг зохион байгуулахаар Монголын дугуйн холбооноос шийдвэрлэжээ.


Тэмцээн:


8/21-нд Ганцаарчилсан 25км /Алтанбулаг сум/

8/22-нд Багийн 50км /Шинэ нисэхийн хурдны зам/

8/23-нд Бөөн 100км /Дүнжингарав- Налайх- Зуун мод/


Монголын шилдэг 27 тамирчин драфтын системээр гурван багт тэнцүү хуваагдсан.


Мөн Монголын дугуйн холбооны дасгалжуулагчдын зөвлөл хуралдаж, цар тахлын үед улирал дуустал зохион байгуулах арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргажээ.


118174387_3268264503270355_8424187285017522028_o118174387_3268264503270355_8424187285017522028_o



Гэхдээ ирэх сарын 1-нээс хорио тавигдвал Хотын АШТ, УАШТ болон “Бүх нийтийн дугуйн өдөрлөг” зэрэг арга хэмжээнүүд зохиогдох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ