Хөлбөмбөгийн "Атлетик карьер" эчнээ сургалт хичээллэнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик Карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.


Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх талаар өчигдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, спортын тэнхимийн багш Д.Анхбаяр нартай МХБХ-ны төлөөлөл уулзалт хийлээ.


Тус уулзалтаар сурах бичиг хэвлүүлэн гаргах болон хөтөлбөр боловсруулах багийг бий болгож, ажлын хэсгийг томиллоо.


Ажлын хэсгийн ахлагчаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан ажиллах бөгөөд холбоог төлөөлж МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Техникийн хэлтсийн захихал Хатем Соусси, Техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Буман-Учрал, Э.Ганзориг нар багтсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ