“The Diplomat” сэтгүүлд сүмогийн Монгол аваргуудыг онцолжээ

АНУ-ын “The Diplomat” сэтгүүл сүмогийн түүхэн дэхь Монгол аваргуудын тухай онцолжээ. Тус нийтлэлд "Монголчуудын 40 орчим хувь өнөөг хүртэл мал маллаж амьдардаг. Тал хээрийн хүнд нөхцөлтэй амьдрал нь тэдний хувьд хэвийн зүйл. Зарим нь гурван настайгаасаа морь унаж, таван настайгаасаа бөх барилдана. Морь унаж, даваа гүвээгээр алхах нь хөдөөгийн Монголчуудын гуяны булчинг чангалж өгдөг. Энэ нь бөхөд байх хамгийн ач холбогдолтой зүйлүүдийн нэг.


Мөн малаа хариулах, малтайгаа ноцолдох нь бөх барилдаж байна л гэсэн үг. Эдгээр хүнд хөдөлмөр, биеийн хүчний ажлыг мах сүүнээс бүрдэх Монгол хоолны дэглэмтэй хоршуулах нь хөвгүүдийг бөхийн дэвжээнд гайхалтай амжилт гаргахад ихээхэн тус болдог байна” хэмээн онцолжээ.


Мөн Монголоос шалгарсан зургаан хүүхдийн тав нь сүмогийн амьдралд дасахад хүндхэн байсны улмаас оргож байсан ч эцэстээ дэвжээндээ эргэн ирж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна. Энэ эхлэлийн эцэст Монгол Улс Асашёорюү Акинори, Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабуро гэсэн дөрвөн Ёкозуна буюу аваргатай болсон” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ