Дэлхийн шатрын онлайн олимпиадад манай тамирчид тэргүүн хэсэгт өрсөлдөнө

Дэлхийн шатрын холбоо өнгөрсөн долоодугаар сарын 25-наас энэ сарын 30-ныг хүртэл www.chess.com цахим сайтад Дэлхийн шатрын онлайн анхдугаар олимпиадыг зохион байгуулж байна.


Уг олимпиадад 163 орны баг, тамирчид таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөнө. Тэргүүн хэсэг (TOP Division)-ийн тоглолтууд энэ сарын 21-23-ны хооронд үргэлжилнэ.


Монгол Улсаас оролцож буй тамирчид:  


А (эрэгтэй)

1-р ширээ: ИМ С.Билгүүн

2-р ширээ: ИМ Г.Мөнхгал


B (эмэгтэй)

3-р ширээ: ИМ Б.Мөнгөнтуул

4-р ширээ: ИМ Т.Батчимэг


C (20 хүртэлх нас)

5-р ширээ: ОУМ Д.Батсүрэн


D (20 хүртлэх нас - эмэгтэй)

6-р ширээ: ДШХДМ Х.Баясгалан


Нөөц тоглогчид:


ИМ У.Насанжаргал (эрэгтэй)

ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)

ОУМ Т.Мөнхзул (эмэгтэй)

ДШХДМ Э.Удвал (эмэгтэй)

ДШХМ Г.Амартүвшин (20 хүртэлх нас)

ДШХМ Д.Мөнхзул (20 хүртлэх нас - эмэгтэй)

Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад оролцох баг, тамирчдыг дараах дасгалжуулагчдын баг, бүрэлдэхүүн удирдан Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулалттай оролцуулна.


Ахлах дасгалжуулагч: ИМ Б.Гүндаваа


Туслах дасгалжуулагч:


Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДШХ-ны мастер С.Ган-Од

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин

Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан

Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, ИМ Д.Шаравдорж


Баг, тамирчид хариуцсан мэргэжилтэн: ДШХМ Б.Ану

СЭТГЭГДЭЛ БИЧИХ