Солонгост коронавирусын халдвар дахин дэгдлээ
Нэг хэсэг намдаж байсан коронавирусын халдвар энэ долоо хоногоос эрчимтэй нэмэгдэж эхэллээ.
Энэ удаагийнх мөн л сүмтэй холбож үзэж байгаа юм.
Сөүл хотын Санбү дүүрэгт байрлах "Саран жэйл" сүм, Гёнги аймгийн Юунин хотод байрлах "Үри Жэйл" сүмээс халдвар авсан иргэд ихээр илрээд байна.
Өнөөдөр 00:00 цагийн байдлаар 279 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэнээр нийт 15318 хүн халдвар аваад байгаа юм.
Сүүлд бүртгэгдсэн коронавирус халдварын 267 тохиолдол нь дотроосоо 12 тохиолдол хилээр орж ирсэн иргэдээс илэрлээ.
Засгийн газрын зүгээс "Зай барих" 2-р шатанд шилжээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ