Олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуулийн дүн танилцуулагдлаа. Нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар сонгогдов.


МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт гурван хүн буюу өрсөлдсөн. 


  • Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх,
  • Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар,
  • Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар.


Ч.Наранбаатарын намтар

Боловсрол:

- Нийслэлийн 5-р дунд сургууль
- Монгол улсын багшийн их сургууль
- Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
- 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
- 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
- 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

Ажилласан байдал:
- Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
- 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
- 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

Гавьяа шагнал:
- 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
- 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
- 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ