БНХАУ-д хачигаар дамждаг шинэ вирусээр долоон хүн нас баржээ

БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус илэрсэн байна. Энэхүү вирусээр 60 гаруй хүн халдвар авч, долоон хүн нас барсан байна. Хэвлэлд мэдээлснээр, БНХАУ-ын зүүн нутгийн Аньхуй мужид 23 хүн, Зянсу мужид 37 хүн халдвар авсан байна.


Зянсу мужын нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн ба түүний цусан дахь ялтсын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусээр долоон хүн нас бараад байна.


Вирус судлаачдын хэлснээр уг вирус нь шинэ вирус биш бөгөөд 2011 онд тус вирусийн өвчин үүсгэгчийг ялган авсан ба “Bunya” вирусийн төрөлтэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ