Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас 135 хүн амиа алджээ

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн улмаас 135 хүн ами алдаж, 5000 гаруй хүн шархадсан байна. Мөн хотын хэд хэдэн байшин юу ч үгүй сүйрчээ.
Агуулахад удаан хугацаанд хадгалалтын горим зөрчин хадгалж байсан аммонийн нитрат дэлбэрсэн гэж эрх баригчдын зүгээс мэдэгдсэн байна. Бейрут хотын захирагч Марван Аббуд дэлбэрэлтийн улмаас 10-15 тэрбум ам.долларын хохирол амслаа гэжээ. Засгийн газраас Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлаж, хоёр долоо хоногийн турш онц байдал тогтоолоо.
Дэлбэрэлтийн улмаас боомтын зарим ажилчид далай руу шидэгдсэн бөгөөд аврагчид сураггүй алга болсон 100 гаруй хүнийг эрэн хайж байна.
Ливаны сайд нарын танхим аюултай эд зүйлийн хадгалалтыг хариуцдаг боомтын бүх ажилчдыг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ