Германд коронавирусээр нас барах нь бага байна
Германд коронавирусийн халдвараар өвчлөгсдийн дунд нас баралт бага байгаа нь эрүүл мэндийн тогтолцооны гавъяа төдийгүй, эрх баригчдын зүгээс явуулсан үйл ажиллагааны дүн, бас нийгмийн соёл, байгууллын онцлогийн үр дүн юм.
Берлиний их сургуулийн анагаах ухааны "Шарите" цогцолбор болон Гарвардын их сургуулийн профессор Тобиас Курт ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг хэвлэлд бичсэн байна.
Манайд CОViD-19-ийн дэгдэлтэд бэлтгэх боломж байсан юм гэж тэр тайлбарлажээ.
“Манай эрүүл мэндийн тогтолцоо сайн бэлтгэлтэй байсан бөгөөд гэхдээ бид түүнийг улам бататгасан юм” гэж Курт хэлсэн байна.
Германы эрх баригчид аюулт өвчний тархалтын хурдацыг эхний шатанд нь түргэн бууруулж чадсан бөгөөд үүний ачаар настай иргэдийг халдвар авахаас сэргийлсэн юм гэж эпидемиологч дурджээ.
ХБНГУ-д нас баралт бага байгаа нь нийгмийн соёл, байгууллын онцлогтой холбоотойг Курт бас тэмдэглэсэн байна.
Учир юу гэвэл, германчууд гэр бүлийн илүү ахмад настай хүмүүстэй нэг дор суух нь цөөн, харин Европын өмнөд нутгийн орнуудад настай хүмүүс гэр бүлийн бусад гишүүнтэй “илүү нэг дор суудаг юм”.
Энэ хүчин зүйл нь вирус халдварлах явдлыг бууруулж, өвчин настай хүмүүсийг хамрах магадлалыг багажээ.
Одоогийн байдлаар ХБНГУ-д нэг саяд хүнд ногдуулан бодвол, нас баралт 108 байгаа юм. Тийнхүү үүнийг дэлхийд хамгийн бага үзүүлэлтийн нэг гэж үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ