Коронавирусийн хоёр дахь давалгаа үүсэхгүй байж мэднэ хэмээн таамаглаж байна
ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан ингэж мэдэгджээ. Коронавирусийн хоёр дахь давалгаа ерөөс үүснэ гэдэгт тэр итгэлгүй байна гэж ТАСС агентлаг бичжээ.
Тэр цар тахлын хоёр давалгааны тухай таамаглалыг “хүмүүсийн санаа бодлоор тоглож буй хэрэг” гэж тодорхойлсон байна. Өөр улирал гарахлаар өвчин яах тухай цуу яриатай холбоотойгоор ийм бодол санаа үүссэн юм гэж тэр хэлжээ.
Вирусийн халдвар цаашид хэрхэх талаар ямар нэг таамаглал дэвшүүлэх нь ямагт хэцүү гэж Райан мэдэгдсэн байна. Гэвч халдварлах амьсгалын замтай холбоотой нь COVID-19-ийн хоёр дахь давалгаа үүсэх хүчин зүйлийн нэг бөгөөд тодруулвал ийм халдвар улирлын шинжтэй байдаг юм гэж тэр хэлжээ.
Олон орон дахь өвчлөлийн одоогийн ихсэлтийг “хоёр дахь давалгаа” биш, харин цар тахлын “хоёр дахь оргил цэг” хэмээн үзэх нь зөв гэж шинжээч тэмдэглэсэн байна.
Вирус дахин халдварлаж чадахгүй болох тийм хэмжээгээр түүнийг бас ч дараагүй юм гэж Райан үзэж байна. Тийнхүү тэр одоо вирустэй илүү идэвхитэй тэмцэхийг уриалжээ. Ингэх нь цар тахлын хоёр дахь давалгааны үед муу хувилбараас зайлсхийх боломж олгоно гэж тэр хэлсэн байна.
Хэрвээ цар тахлын хоёр дахь давалгаа үүсдэг юмаа гэхэд, түүнтэй яалт ч үлгүй тэмцэх хэрэгтэй болно гэж тэр бас нэмж хэлжээ. Эхний давалгаанаас сургамж авч чадвал, энэ тэмцэл бас илүү үр дүнтэй байх болно гэж шинжээч мэдэгдсэн байна. Түрүүнд нь ДЭМБ цар тахлын хоёр дахь давалгааны тухай асуудлыг нэгэнт тайлбарлаж байсан билээ. Одоогоор энэ давалгаа үүсэх тухай ярих нь эртдэнэ гэж тэгэхэд тус байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.
COVID-19-ийн цар тахал хурдасч байна гэж ДЭМБ зургаадугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ