Эрдэмтэд коронавирусийн шинэ аюултай шинж тэмдэгийг илрүүлжээ
Шри-Ланка улсын Үндэсний клиникийн эмнэлгийн эмч нар коронавирусийн бас нэгэн аюултай шинж тэмдэгийг илрүүлсэн байна. Вирус дотоод шүүрлийн булчирхайд сөргөөр нөлөөлдөг байж болох аж.
Вирус дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны тогтолцоог алдагдуулж, түүний үр дагаварт шаналж байгаа хүмүүст хүнд хор уршиг учруулдаг байна. Судлаачид EurekAlert сайтад энэ тухай бичжээ. Эрдэмтэд SARS-CoV-1 вирусийн (одоогийн нэр нь SARS-CoV-2) халдвар авсан хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна. Энэ вирус нь 2003 оны уушгины хүнд ноцтой үрэвсэл үүсгэгч болжээ. Эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсээс эрдэмтэд вирусийн дараах хам шинжийг илрүүлсэн байна. Үүнд хүмүүс ядарч, бөөрний дээд булчирхайн асуудалтай холбоотой байжээ.
Мөн кортизол дутагдаж байсан нь ажиглагдсан байна. Шинэ коронавирусийн халдварын эмгэг генийн шинж чанар нь АСЕ2 рецептортой холбогддогтой холбоотой бөгөөд уг ген нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны тогтолцоонд мөн идэвхитэй байдаг аж.
"COVID-19"-өөр өвчилсөн хүмүүст кортизол дутагдаж байгаа эсэхэд шинжилгээ хийх нь чухал гэж эрдэмтэд үзэж байна. Стероидоор хийх эмчилгээ нь шинэ вирустэй тэмцэх зөв стратеги боловсруулах боломж байж магадгүй юм. Стероидын бэлдмэл болох дексаметазон хэрэглэж байсан өвчтөнүүдийн дунд нас баралт хэрхэн буурч байсныг эрдэмтэд ажиглажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ