Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна

2024 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөхоны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.25 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.22 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 34.0 хувь (1401.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 9.6 хувь (414.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь (1006.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.3 хувь (291.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ