Монголоос эртний хүний олдвор олдсон талаар мэдээлнэ
Арванхоёрдугаар сарын 12-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:30 цагт: “Улаанбаатар Галлериа”-д: Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolia Growth forum” форум болно. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэл, бодлогыг танилцуулах форумд олон улсын байгууллагууд оролцоно.
08:30-12:30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Нийслэлийн хөрсний асуудал ба шийдэл сэдвээр “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2024” зөвлөлдөх уулзалттай. Утас: 9904-0913.
09:00-12:00 цагт: “Блью Скай”-д: БОУАӨЯ, Дэлхийн банкнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуулийн нэмэлт өөрчлөлт, байгаль орчин, нийгмийн стандартын (ESF) нийцлийн тайланг танилцуулна.
09:00 цагт: Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) МҮХАҮТ хамтран “Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:8810-7869.
10:00 цагт: “Новотел” зочид буудалд: Сонгуулийн эрх зүйн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаарх олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9912-2141.
10:00-12:30 цагт: ЗТЯ-нд: Зам, тээврийн салбарын цахим шилжилт, өргөдөл гомдлын модуль, шинэ техник технологи, инновац, хэрэглээ, цахилгаан тээврийг хөгжүүлэх боломжийн талаар танилцуулна.
10:30 цагт: Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Нийслэлийн Эрүүл мэнд, мал эмнэлгийн газраас хүнсний “Амгалан” захад ажиллаж, Шадар сайдын зөвлөмжийн дагуу иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, стандарт, аюулгүй байдлыг шалгана. Утас: 9900-6045.
11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Монгол нутгаас Плейстоцены үеийн эртний хүний олдвор олдсон шинэ нээлтийн талаар ШУА-ийн болон Польшийн Вроцлавын Их сургуулийн Археологийн хүрээлэнгээс хамтран мэдээлнэ. Утас: 9905-7280.
11:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ