Музейн үзмэрийн сэргээн засварын лабораторийн нээлт болно

 Арванхоёрдугаар сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийн нээлт болно. Утас: 9905-1914.

 

12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: "Хийморь" төсөл жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааны талаар мэдээлнэ. Утас: 9333-3666.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа гарч байна. 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймагт: Хойд бүсийн аймгуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон “Хайр түгээе, талархлын сар” өдөрлөг болж байна.

 

-Дархан-Уул аймгийн төвд Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас "Өвлийн идэш-2024" худалдааг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ