Машинаа галлаж асаах үед түймэр гарчээ

Өчигдөр /2024.12.12/ нийслэлийн Баянгол дүүргийн, 20 дугаар хороо “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын төв баазын ойролцоох том оврын тээврийн хэрэгслийн зогсоолд "Мицубиши Фусо" загварын ачааны автомашин галд өртсөн.

Улмаар тус баазын Засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнууд Онцгой байдлын албаны гал унтраах анги ирэх хүртэл галыг тархахаас сэргийлсэн байна.

Галд өртөж буй тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ 2-3 метрийн зайд том оврын ачааны автомашинууд байжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд өвлийн улиралд гадаа байрлуулсан тээврийн хэрэгслийг асаахдаа галлаж халаах нь өндөр эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандана уу гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ