Нийслэлийн өрхийн эмнэлгүүд 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Арванхоёрдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00-16:00 цагт: Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд болно. 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804 дугаарын утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.

10:00-13:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

11:30 цагт: ХЭҮК, Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Тогтвортой хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрх-Төсөв-Тэгш байдал" сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарласнаа дүгнэж танилцуулна.

12:00 цагт: УДБЭТ-т: Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” дуурийн тоглолтын талаар хэвлэлийн хурал зарлав.

14:00 цагт: Төрийн ордонд: Боловсролын салбарын сургалын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайдын мэдээллийг сонсоно.

15:00 цагт: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно. 

15:00 цагт: Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг түшиглэн байгуулж буй "Орос улстай хамтран ажиллах санаачилгын Монголын төв" -ийн нээлт болно. 9908-0204, 9005-9099, 9001-9191.

-Нийслэлийн өрхийн эмнэлгүүд 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ