Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс 5 дахь медалиа хүртсэн МУГТ М.Анхцэцэг эх орондоо ирлээ

Бахрайны Манама хотноо арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдээр хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүч сорьсон МУГТ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 116 кг-ыг амжилттай татаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ДАШТ-ээс алт, хошой мөнгө, хүрэл, нийт тав дахь медалиа ийнхүү хүртэв. Тэгвэл МУГТ М.Анхцэцэг өчигдөр эх орондоо ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ