COVID-19: Д аминдэмийн дутагдал халдвар хүндрэх шалтгаан болдог
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар "Ковид-19 ба Д аминдэм" сэдвээр АШУҮИС-ийн Био АС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Л.Энхсайхан зөвлөлөө.
Д аминдэм
Д аминдэм нь хүний биед олон эх үүсвэрээс орж ирж боломжгүй. Арьсны дор 7 dehydrocholesterol гэж бодис бий. Энэ нь нарын гэрлийн нөлөөгөөр хувирч байдаг. Загас, өндөг зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнд Д аминдэм тодорхой хэмжээнд агуулагддаг. Д аминдэмийн бодисууд элэг болон бөөрөнд очиж хувиралд ордог. Үүний дараа идэвхтэй хувилбар үүсдэг.
Орчин үед Д аминдэмийг дааврын нөлөө үүсгэдэг гэж үзэж байна. Даавар хүний биеийн бүх эд эсэд нөлөөлнө. Д амин дэм ясны солилцоонд оролцоно. Түүнчлэн Д аминдэм хүний биед тэнцвэртэй, зохих хэмжээгээр байвал хоол хүнсээр дамжин орж ирж буй кальцийг хэрэглэж, хэвийн үйл ажиллагааг хангадаг. Харин дутагдалтай бол ясаа задалж, үүнийн үр дүнд үүсэж буй кальцийг хэрэглэнэ. Тиймээс яс сийрэгжих, яс задрах шинж тэмдэг илэрнэ.
Д аминдэмийн идэвхтэй хувилбар үүссэн кальцитриол бодис нь
- дархлааг зүгшрүүлэх
- хавдрын эсрэг
- үрэвслийг дарах нөлөө үзүүлнэ.
Судалгаагаар Д аминдэм дутагдалтай хүмүүс COVID 19-ээр өвчилсөн тохиолдолд илүү хүнд тусах магадлалтайг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ