УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн хөрөнгө, орлоготой танилц

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 32 хүн анх удаа гишүүнээр сонгогдож, иргэдийг төрд төлөөлөх эрхтэй болсон юм. Харин өмнөх парламентын 38 гишүүн улиран сонгогдсон бол, зургаан гишүүн өмнө нь энэ албыг хашиж байсан туршлагатай.  УИХ-д анх удаа сонгогдож байгаа гишүүдийн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулж байна. 

Баян-Өлгий аймаг, хоёрдугаар тойрог
1.Т.Аубакар 
Өөрийн орлого 73.5 сая, гэр бүлийн орлого 129.6 сая төгрөг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад  34.7 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 4.6 тэрбум төгрөгийн авлага, 72.5 сая төгрөгийн зээлтэй. 
2. Б.Бейсен
Өөрийн орлого 29.3 сая, гэр бүлийн гишүүдийн орлого  24.5 сая төгрөг. 569 сая төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гэр, нэг гарааштай. 155.2 сая төгрөгийн “Prado”, “Land Cruiser 200”, “Porter” автомашинтай. 21 үхэр, 19 адуу нь 29.5 сая төгрөгийн үнэ хүрэх аж. Мөн  40 сая төгрөгөөр үнэлэх 1500 ам метр хоёр газартай. Түүнчлэн 3.5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 417 мянган төгрөгийн хадгаламж, 91 сая төгрөгийн зээлтэй. “Бейсчипа” ХХК-ийг эзэмшдэг, нэг тусгай зөвшөөрөлтэй. 

Баянхонгор аймаг, гуравдугаар тойрог
3. А.Адъяасүрэн
Өөрийн орлого 800 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай. 220 сая төгрөгийн “Lexus 570” автомашинтай аж. 100 сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 270, 750 ам метр газартай бөгөөд 318.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 700 сая төгрөгийн хадгаламжтай.800 сая төгрөгийн авлага, 160.2 сая төгрөгийн зээлтэй. “Премиум кастомс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК, “Топ капитал” ХХК, “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ХАБ таны төлөө” ТББ-д хувь эзэмшдэг. 347467 ширхэг хувьцаа, тусгай таван зөвшөөрөлтэй. Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт бүхий 80 сая төгрөгтэй гэж хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. 

Булган аймаг, дөрөвдүгээр тойрог
4. Ц.Анандбазар
Өөрийн орлого 336 сая, гэр бүлийн гишүүдийнх 60 сая төгрөг. 569.2 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 10 адуу, 297 адуу, 65 үхэр, 551 хонь, 186 ямаатай. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Гадаадын банк, санхүүгийн байгууллагад 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж. “Сод Монгол Групп” ХХК-ийн 95, “МэргэВан” ХХК-ийн 47.5, “Алханатрейд” ХХК-ийн 90, “ШинэСоёмбо” ХХК-ийн 95, “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК-ийн 48, “Сайншанд Рефайнери” ХХК-ийн 95, “ШТС” ХХК-ийн 51, “Бэрс-Дизайн” ХХК-ийн 49, “СодМонгол Газ” ХХК-ийн 50, “Эрдэнэт ОЙЛ” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. 

Дорнод аймаг, долдугаар тойрог
5. Ц.Сэргэлэн
Өөрийн орлого 37.9 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 14.3 сая төгрөг. 505 сая төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууц, нэг гэртэй. 53 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх эрхийн 0.15 га, эзэмших эрхийн 135 ам метр газартай гэнэ. 25 сая төгрөгийн үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 22.5 сая төгрөгийн хадгаламжтай. “Сэрүүн шим” ХХК, “Ихэр Оюу” ХХК эзэмшдэг, 120 ширхэг хувьцаатай. 

Дорноговь аймаг, наймдугаар тойрог
6. Т.Энхтүвшин
Өөрийн орлого 26.7 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 8.9 сая төгрөг. 657.9 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 24 сая төгрөгөөр үнэлэх “LEXUS RX330” автомашин, 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хурдын удмын 15 адуу нь 45 сая төгрөг хүрнэ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 52.3 сая төгрөгийн хадгаламжтай. 70 сая төгрөгийн авлага, 30 сая төгрөгийн зээлтэй. “Бурхант тал” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. 500 ширхэг хувьцаатай. 

Завхан аймаг, есдүгээр тойрог
7. Ц.Цэрэнпунцаг
Өөрийн орлого 3.3 тэрбум, гэр бүлийн гишүүдийн орлого 122.8 сая төгрөг. 6.7 тэрбум төгрөгөөр үнэлэх амины хоёр, нийтийн нэг орон сууцтай. 309.5 сая төгрөгөөр үнэлэх “SIENTA”, “Range Rover” “X-6” “G 500” автомашин, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 499 сая төгрөгийн хадгаламжтай. “Жем интернэшнл” ХХК, “ДДЭШТВ” ХХК, “Жи би си си” ББСБ, “Жем групп” ХХК, “Жи эн бевережис” ХХК, “Жем нэт” ХХК, “Автоимпекс” ХХК, “Жем проперти” ХХК, “ Жем трейд” ХХК, “Хужирт тур” ХХК, “Жем Хужирт” ХХК, “Кевико” ХХК, “Гарди менежмент” ХХК, “Митсолюшнс” ХХК, “Фрэндшип наран” ХХК, “Ти вай жи” ХХК, “Эс пи эс эйч ди” ХХК, “Аспайр майнинг лимитед” ХХК-д хувь эзэмшдэг, 60 мянган ширхэг хувьцаатай. 
8. Б.Баярсайхан
Өөрийн орлого 107.7 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 10.2 сая төгрөг. 4.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг орон сууц, 108 сая төгрөгөөр үнэлэх “BMW 528”, “Juke” автомашинтай. 92 сая төгрөгийн 10 адуу, 50 үхэр, 200 хоньтой бөгөөд 61.8 сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 456 ам метр газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 442 мянган төгрөгийн хадгаламжтай. 180 сая төгрөгийн авлага авна. 

Өвөрхангай аймаг, аравдугаар тойрог
9. Г.Ганболд
Өөрийн орлого 22.4 сая, гэр бүлийн гишүүдийн орлого есөн сая төгрөг. 263 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, 13 сая төгрөгөөр үнэлэх “Corolla runx” автомашинтай. 20 сая төгрөгийн үнэ бүхий 2000 ам метр газартай. 23 сая төгрөгийн үнэт эдлэл, 113 сая төгрөгийн зээлтэй. 

Өмнөговь аймаг, 11 дүгээр тойрог
10. Н.Наранбаатар
Өөрийн орлого 30.2 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18 сая төгрөг. 528.3 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, хоёр авто зогсоолтой. 18 сая төгрөгөөр үнэлэх “Prius” автомашин, 150 мянган төгрөгийн нэг адуутай. 146 сая төгрөгийн өмчлөх эрхийн 750 ам метр дөрөв, 3500 ам метр, эзэмших эрхийн 30 мянган ам метр, 3500 ам метр газартай. Мөн 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 68.4 сая төгрөгийн хадгаламжтай. 50 сая төгрөгийн авлага, 122 сая төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК-д хувь эзэмшдэг. 4292 ширхэг хувьцаатай. 

Сүхбаатар аймаг, 12 дугаар тойрог
11. Ж.Батсуурь
Өөрийн орлого 72 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 25 сая төгрөг. 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, нэг авто гарааштай. 136.5 сая төгрөгөөр үнэлэх “Patrol”, “Prius” автомашин, 135 сая төгрөгийн 135 адуутай. 13.2 сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 250 ам метр, өмчлөх эрхийн 720 ам метр газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 17 сая төгрөгийн хадгаламжтай. “Датуком” ХХК-ийн 49 хувь эзэмшдэг, нэг тусгай зөвшөөрөлтэй. 
12. Н.Ганибал
Өөрийн орлого 103.2, гэр бүлийн гишүүдийн орлого 264.8 сая төгрөг. 696.7 сая төгрөгөөр үнэлэх нийтийн зургаан орон сууц, зуслангийн нэг байшин, хоёр авто зогсоолтой. 110 сая төгрөгөөр үнэлэх “Land Cruiser 200”, “Qashqai” автомашинтай. 
337.6 сая төгрөгийн хурдан удмын 40 адуу, 68 адуу, сайн үүлдрийн хоёр үхэр, 10 үхэр, 120 хоньтой юм байна. Эзэмших эрхийн 513 ам метр, 684 ам метр газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 60.7 сая төгрөгийн хадгаламжтай. 269.4 сая төгрөгийн авлагатай. “МОСМЕП” ХХК, “Ардчилал таймс” сонин  эзэмшдэг. 

Сэлэнгэ аймаг, 13 дугаар тойрог
13. Ч.Ундрам
Өөрийн орлого 89 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая төгрөг. 510 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, зуслангийн хоёр байшин, нэг авто зогсоолтой. 257.5 сая төгрөгийн “Range Rover”,  “Land Cruiser 200” автомашин, 75 сая төгрөгийн өмчлөх эрхийн 0.7га, 700 ам метр газартай. Мөн 808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 146.2 сая төгрөгийн хадгаламжтай. 125 сая төгрөгийн зээлтэй. “Хөнгөнбетон” ХК-ийн 15, “Дийзл транс” ХХК-ийн 30, “Малтикс” ХХК-ийн 50 хувь эзэмшдэг. 179373 ширхэг хувьцаа, нэг тусгай зөвшөөрөлтэй. 
14. Д.Өнөрболор 
Өөрийн орлого 853.2 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 33.6 сая төгрөг. 18.4 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн 12 орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламжтай. 392.7 сая төгрөгөөр үнэлэх “Land Cruiser 70”, “Land Cruiser 200”, “Prado” автомашинтай аж. 499.4 сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 1685 ам метр, 2217 ам метр газартай. 150 сая төгрөгийн үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, 372.6 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” ХХК-ийн тав, “Зэндмэнэ хурх” ХХК-ийн 100, “Энокси” ХХК-ийн 100, “Роял виндөү” ХХК-ийн 80, “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувь эзэмшдэг. 4288 ширхэг хувьцаатай. 

Төв аймаг, 14 дүгээр тойрог
15. Ж.Батжаргал
Өөрийн орлого 31.2 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 72.2 сая төгрөг. 160 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгөөр үнэлэх 62 адуу, 16 үхэр, 264 хонь, 64 ямаа, 2.5 сая төгрөгийн 700 ам метр газартай. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 6.6 сая төгрөгийн хадгаламж, 40 сая төгрөгийн зээлтэй. 
16. Ц.Туваан
Өөрийн орлого 150 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 109 сая төгрөг. 634.9 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, 80 сая төгрөгийн “Land Cruiser 200” автомашинтай. 1.15 тэрбум төгрөгийн үнэ бүхий 650 адуу, 50 үхэр, 700 хонь, 250 ямаатай. 1.5 сая төгрөгийн эзэмших эрхийн 700 ам метр газар, 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 22.1 сая төгрөгийн хадгаламж, 77.8 сая төгрөгийн зээлтэй. “Голден-Ийгл” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг.  500 ширхэг хувьцаатай. 

Увс аймаг, 15 дугаар тойрог
17. О.Цогтгэрэл
Өөрийн орлого 312 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 11.6 сая төгрөг. 1.58 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн гурван орон сууц, нэг авто зогсоолтой. 475 сая төгрөгийн“570”, “Crown”, “GLE 400” автомашин, 360 сая төгрөгөөр үнэлэх 50 үхэр, 18 адуутай. Таван сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 679 ам метр газар, нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 55.3 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 6.1 тэрбум төгрөгийн авлага, 1.2 тэрбум төгрөгийн зээлтэй. “Тэсо” ХХК-ийн 20, “Тэсо констракшн” ХХК-ийн 20, “Домог интернэшнл” ХХК-ийн 20, “Тэсо пропертис” ХХК-ийн 20, “Хүннү конкрет “ХХК-ийн 20.5, “Милко” ХХК-ийн 20, “Айсмарк” ХХК-ийн 20 хувь эзэмшдэг. Хоёр эрх, хоёр  патенттэй. 

Ховд аймаг, 16 дугаар тойрог
18. А.Адьшаа
Өөрийн орлого 950 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18.3 сая төгрөг. 8.71 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр байгууламжтай. 937 сая төгрөгөөр үнэлэх “G 500”, “Passat”, “Land Cruiser 200”, “Sonata 7” автомашинтай. 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуу, 200 сая төгрөгийн эзэмших эрхийн 579 ам метр, өмчлөх эрхийн 181 ам метр, 700 ам метр газартай. 890.4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 1.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай. 200 сая төгрөгийн авлага, 105 сая төгрөгийн зээлтэй байна. “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувь эзэмшдэг. 

Дархан-Уул аймаг, 19 дүгээр тойрог
19. Г.Дамдинням
Өөрийн орлого 276 сая төгрөг. 265 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууц, нэг авто зогсоол, 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 57.3 сая, гадаадынхад 30.5 сая төгрөгийн хадгаламжтай. 2.8 тэрбум төгрөгийн авлагатай.“Марка коиба” ХХК-ийн 25, “Оргилфинанс” ХХК-ийн 100, “Топ майнинг солюшнс” ХХК-ийн 50, “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 20, “Хера инвестмент” ХХК-ийн 10 хувь эзэмшдэг, 737228 хувьцаатай. 

Орхон аймаг, 20 дүгээр тойрог
20. Д.Батлут
Өөрийн орлого 38.9 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 26.4 сая төгрөг. 180 сая төгрөгөөр үнэлэх нийтин нэг орон сууц, нэг авто зогсоол, 19 сая төгрөгийн “Kluger” автомашинтай. 10.1 сая төгрөгөөр үнэлэх 40 хонь, 42 ямаа, дөрвөн үхэр, таван адуутай.  Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 22 сая төгрөгийн хадгаламжтай. 

Багахангай, Багануур, Налайх дүүрэг, 21 дүгээр тойрог
21. С.Амарсайхан
Өөрийн орлого 83 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 173.4 сая төгрөг.10 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн гурван орон сууц,  202.6 сая төгрөгийн “RX 350”, “CX-9” автомашинтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 77 сая төгрөгийн хадгаламжтай. 4.4 тэрбум төгрөгийн авлага, 100 сая төгрөгийн зээлтэй. “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн 24, "МСГ" ББСБ-ыг 100, “Эво вэлнэс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 6335793 ширхэг хувьцаатай. 
22. Ц.Сандаг-Очир
Өөрийн орлого 55.8 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 30.4 сая төгрөг. 170 сая төгрөгөөр үнэлэх нийтийн гурван орон сууц, зуслангийн нэг байшин, нэг гарааштай. 37.4 сая төгрөгийн 16 үхэр, 185 хонь, 35 ямаа, хурдан удмын гурван адуу, гурван адуутай гэнэ.  Гурван сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 0.065, 0.14 га газар, 1.8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 54.9 сая төгрөгийн хадгаламжтай. 25 сая төгрөгийн авлага, 49 сая төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс таван толгой” ХК-д хувь эзэмшдэг, 3752 ширхэг хувьцаатай.  

Баянзүрх дүүрэг, 22 дугаар тойрог
23. Б.Энхбаяр
Өөрийн орлого 50 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 19.2 сая төгрөг. 160 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууцтай. 10 сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 699 ам метр газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 52.8 сая төгрөгийн хадгаламж, 22.2 сая төгрөгийн зээлтэй.
Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог
24.  Ж.Чинбүрэн
Өөрийн орлого 72.6 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 15.2 сая төгрөг. 155 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшин, 180 сая төгрөгийн “Land Cruiser 200”, “Forester” автомашинтай. 84.6 сая төгрөгийн 120 хонь, хурдан удмын гурван адуу, 20 адуу, гурван үхэртэй. 55 сая төгрөгийн эзэмших эрхийн 630 ам метр, 700 ам метр газартай бөгөөд 114 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 19.9 сая төгрөгийн хадгаламж, 280 сая төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс таван толгой” ХК, “Си Эй Би Эм И Ди” ХХК-д хувь эзэмшдэг, 1616 ширхэг хувьцаатай. 142 сая төгрөг бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлтөд хамаарах гэнэ. 
25. Х.Булгантуяа
Өөрийн орлого 30.4 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 71.2 сая төгрөг. 485 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, зуслангийн нэг байшин,  75 сая төгрөгийн “Land Cruiser 80”, “Outback” автомашинтай. 20 сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 629 ам метр, 697 ам метр газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 11.2 сая төгрөгийн хадгаламжтай. 100 мянган төгрөгийн авлагатай. “Гарден Артс” ХХК-ийн 50 хувь эзэмшдэг. 1000 ширхэг хувьцаатай. 
26. Э.Бат-Амгалан
Өөрийн орлого 172.5 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 12 сая төгрөг. 1.26 тэрбум төгрөгийн нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшин, 226 сая төгрөгийн “Land Cruiser 200” автомашинтай. 150 сая төгрөгийн эзэмших эрхийн 2469 ам метр газартай бөгөөд 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад  5.2 сая төгрөгийн хадгаламж, 614.4 сая төгрөгийн зээлтэй. 

Сүхбаатар дүүрэг, 24 дүгээр тойрог
27. Ц.Мөнхцэцэг
Өөрийн орлого 6.7 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60.6 сая төгрөг. 810 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшинтай. 15 сая төгрөгийн тусгай зориулалтын автомашинтай. Таван сая төгрөгийн 50 ам метр газартай бөгөөд  хоёр сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 518 мянган төгрөгийн хадгаламж, 240.5 сая төгрөгийн зээлтэй. “Мон эдутейнмент” ХХК-ийн 7.3 хувь эзэмшдэг. 

Баянгол дүүрэг, 26 дугаар тойрог
28. Х.Ганхуяг
Өөрийн орлого 716.4 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18.7 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг орон сууц, 130 сая төгрөгийн “Range Rover” автомашинтай. 40 сая төгрөгөөр үнэлэх эзэмших эрхийн 700 ам метр газар, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 66.5 сая төгрөгийн хадгаламжтай. 686.4 сая төгрөгийн авлага авна. “Женерал индастриал солюшн” ХХК-ийн 100, “Майн тех” МСҮТ боловсрол сургалтын байгууллагын 100, “Мон аяут” ХХК-ийн 65, “НХГ” ХХК-ийн 100, “Ремикон цемент шохой” ХХК-ийн 100, “Ремикон” ХК-ийн 45, “Эм Би Си Си холдинг” ХХК-ийн 33, “Хера энержи” ХХК-ийн 50, “Сонголожистик” ХХК-ийн 10 хувийг зэмшдэг. 35343792 ширхэг хувьцаатай. 200 сая төгрөг бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлтөд хамаарна гэж мэдээлжээ. 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар тойрог
29. Б.Жаргалмаа
Өөрийн орлого 70.2 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 33.8 сая төгрөг. 272.4 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшин, 129 сая төгрөгийн  “Land Cruiser 200”, “Harrier” автомашинтай. 141 сая төгрөгөөр үнэлэх сайн үүлдрийн 100 ямаа, 50 адуу, 280 хонь, сайн үүлдрийн 30 үхэр, хурдан удмын таван адуутай. Мөн 30 сая төгрөгийн өмчлөх эрхийн 700 ам метр газар, 235.2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 737 мянган төгрөгийн хадгаламжтай. 216.3 сая төгрөгийн авлага, 85 сая төгрөгийн зээлтэй. “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК-д 12 хувь эзэмшдэг. 1000 ширхэг хувьцаатай. 

Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар тойрог
30.П.Анужин
Өөрийн орлого 390.6 сая төгрөг. 900 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууцтай. 280.2 сая төгрөгийн “Alphard”, “Prius” автомашинтай. 1.06 тэрбум төгрөгөөр үнэлэх хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай. 100 сая төгрөгийн үнэ бүхий ашиглах эрхийн 800 ам метр газар, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 103.4 сая төгрөгийн хадгаламжтай. 200 сая төгрөгийн авлагатай. “Монголкино пикчерс” ХХК-ийг эзэмшдэг. Нэг эрх, нэг патенттэй. 

Хан-Уул дүүрэг, 29 дүгээр тойрог 
31. Г.Амартүвшин
Өөрийн орлого 263.5 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 23.1 сая төгрөг. 7.04 тэрбум төгрөгийн үнэ хүрэх нийтийн таван орон сууц, гурван авто зогсоолтой. 660 сая төгрөгийн “G 55 AMG”, “ML350” автомашинтай аж. 12 сая төгрөгөөр үнэлэх сайн үүлдрийн 100 ямаа, 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 129.6 сая төгрөгийн хадгаламж, гадаадынхад 24.2 сая төгрөгийн хадгаламжтай. 417 сая төгрөгийн авлага, нэг тэрбум төгрөгийн зээлтэй. “Тэгш Тайшир групп” ХХК-ийн 10, “Мөөжиг органик” ХХК-ийн 25, “Монгол сийлбэр” ХХК-ийн 15, “Би Ди Нолар” ХХК-ийн 100, “Уяач апп” ХХК-ийн 7.5, “Амар асар” ХХК-ийн 10, “Тэгш булан” ХХК-ийн таван, “Вла Монголиа” ХХК-ийн 10, “Эрксис Монголиа” ХХК-ийн 2.6 хувийг эзэмшдэг. 300 сая төгрөг ыэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлтөд хамаарах гэнэ.
32. Т.Доржханд
Өөрийн орлого 20 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 156 сая төгрөг. 1.09 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшинтай. 25 сая төгрөгөөр үнэлэх “Largo” автомашин, 10 сая төгрөгийн 12 адуутай. 50 сая төгрөгийн эзэмших эрхийн 0.7 га газартай. “Эрдэнэс ТТ” ХК, “Монре Даатгал” ХХК, “Монреимпекс” ХХК, “Зээл Эм Эн “ХХК-д хувь эзэмшдэг. 5360 ширхэг хувьцаатай. 

Эх сурвалж: http://www.npost.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ