Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевт 11 жил хорих ял оноожээ

Киргизийн эрүүгийн дархлагдсан этгээд Азиз Батукаевыг хууль бусаар сулласан хэргээр Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил хоёр сар хорих ял оноожээ. «Sputnik Киргизия» сайтад ингэж бичсэн байна.


Шүүхээс Атамбаевыг гэм буруутайд тооцож, төрийн шагнал болон эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ. Улсын яллагч түүнд 15 жил хорих ял оноохыг хүссэн байна. 2006 онд Батукаевт 16 жил 8 сар хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураажээ. Харин тэрээр долоон жилийн дараа “хүнд өвдсөний” улмаас хугацаанаас нь өмнө суллагдаж, Киргизээс явсан байна.


Атамбаевыг засгийн эрх булаан авах ажлыг зохион байгуулж, авлига авч, хууль бусаар баяжсан гэж бас буруутгаж байгаа аж. 2019 оны наймдугаар сард Киргизийн тусгай зориулалтын хүчин Атамбаевыг саатуулахаар очихдоо түүний талынхантай тулгарч байжээ. 




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ