Ким Жон Ун "Өмнөдийн" эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хойшлуулжээ

БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун жанжин штабын танилцуулсан Өмнөдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг хойшлуулсныг хэвлэлд мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Солонгосын хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны тавдугаар чуулганы урьдчилсан хуралдааны үеэр ингэж шийдвэрлэсэн байна. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


Цэргийн бодлогын үндсэн төслүүд, СХН-ын цэргийн төв хорооны тавдугаар чуулганд оруулах илтгэл, тогтоолууд, “тус орны цэргийн хүчийг цаашид бэхжүүлэх төрийн арга хэмжээг” тусгасан баримт бичгүүдийг хуралдаанаар хэлэлцсэн байна. Хуралдааныг цахимаар хийснийг тэмдэглэжээ.


Хойд Солонгосын зааглах хилээс холгүй орших Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор дахь холбооны хамтарсан барилгыг зургаадугаар сарын 16-нд  дэлбэлснээр хоёр Солонгосын хоорондын харилцаа хурцадсан юм.


Хэрвээ өмнөдийн тал БНАСАУ-ын нутаг руу суртал ухуулгын материал илгээхээ зогсоохгүй бол Хойд Солонгосын тал хамтын барилгыг буулгаж, тэр ч байтугай хөрштэй байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарна гэж өмнө нь нэг бус удаа сүрдүүлж байсан юм. 



Өмнөд Солонгосын засгийн газар байдлыг зөөлрүүлж, ухуулах хуудас илгээж буйд ямар нэг байдлаар саад хийхээ амласан ч Пхеньяны удирдлага эвлэрэх алхам хийгээгүй байна. Байдал иймдээ тулсны бүх л үр дагаврыг БНАСАУ хүлээх ёстой гэж өмнөдийн тал мэдэгдсэн ч ухуулах хуудас илгээгчидтэй тэмцэх төлөвлөгөөгөө одоогоор цуцлаагүй байна.




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ