Туркэд амны хаалтгүй явбал 130 ам.доллараар торгуулна
Шинэ коронавирус тархаж байгаатай холбогдуулан Турк улсад амны хаалт зүүгээгүй хүмүүсийг торгохоор болжээ. Энэ журам өнөөдрөөс хэрэгжиж буй аж.
Тус улсын 48 мужийн бүх газар, 33 мужид худалдааны төв, дэлгүүр, ресторан, кафе зэрэг хүн олон цуглардаг газар заавал амны хаалттай явах гэнэ. Хэрвээ эл журмыг зөрчвөл 900 лирээр торгох ажээ. Энэ нь 130 ам.доллар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ