Путин онцгой гавьяа байгуулсан эмч нарыг шагнажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эмч нар, түүний дотор Москвагийн Коммунаркийн эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценкод ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Энэ талаар Кремлийн сайтад мэдээлсэн байна.

 

Зарлигт өгүүлснээр, COVID-19 коронавирусийн халдвартай тэмцэхэд хөдөлмөрийн онцгой гавъяа байгуулж, биеэ хайрлалгүй ажиллан, мэргэжлийн өндөр ур чадвар үзүүлсэн “Москва хотын эрүүл мэндийн газрын клиникийн 40 дүгээр эмнэлгийн” ерөнхий эмч Денис Николаевич Проценкод” ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгожээ.

 

Коммунаркийн эмнэлэг (40 дүгээр эмнэлгийн салбар) 2019 оны сүүлчээр байгуулагдсан юм.  2020 оны гуравдугаар сарын эхээр Москва хотын захиргаа COVID-19-ийн сэжиг бүхий өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан эмнэлэг гаргасан байна. Оросын ерөнхийлөгч гуравдугаар сарын 24-нд тус эмнэлгээр орж, Проценкогийн хамт эмнэлгийн ажилтай танилцан, ерөнхий эмчийн ажлыг “сайн ажиллаж байгаагийн үлгэр жишээ” болж байна гэж тодорхойлжээ.


Проценко COVID-19 коронавирусийн халдвар авч, ерөнхий эмчийн өрөөнд өөрийгөө тусгаарлан, өвчтөнүүдтэй ажиллахад үргэлжлэн оролцож, телевизийн холбооны хэрэгслээр гадаад ертөнцтэй харилцаж байгаа тухай мэдээ 2020 оны гуравдугаар сарын 31-нд гарсан байна. Түүний өгсөн хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарч, ингэснээр тэрээр үүрэгт  ажилдаа бүрэн орсноо тэр дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлжээ.

 

Өмнө нь ерөнхийлөгч Пироговын одон, Крымын Лукагийн медалийг батлан тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Онцгой байдал, цар тахал, цэргийн ажиллагааны нөхцөл болон хүний амь насанд эрсдэлтэй бусад нөхцөл байдалд эмнэлгийн тусламж үзүүлсэн ОХУ-ынг иргэдийг шагнах ажээ. 


Зарлиг ёсоор, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах  салбарт гавъяа байгууулж,  эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад их хувь нэмэр оруулсан эмчлэгч эмч, эмнэлгийн бага тушаалын ажилтнууд, түүнчлэн эмнэлгийн байгууллагуудын бусад ажилтныг Крымын Лукагийн медалиар шагнах аж.




Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ