Орост коронавирусийн эсрэг вакцин гарах хугацаа тодорхой болов

Оросын коронавирусийн эсрэг вакциныг ирэх намраас эхлэн гаргаж болох юм. Н.Ф.Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург ийм хугацаа хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.


Түүний мэдэгдсэнээр, өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн  цусны ийлдэсийн 4000 гаруй дээжид бий болгосон тест-системийн тусламжтайгаар шинжилгээ хийсэн байна. Энэ ийлдэсийг COVID-19-ийн хүнд явцтай өвчтөнүүдийг эмчлэх бэлдмэл болгон  ашиглаж болох ажээ.


Вакцин гаргаж авах ажилд оролцож байгаа баг Оросын батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байгаагийн ачаар хязгаарлагдмал цаг хугацаанд шаардлагатай үр дүнд хүрч чадна гэж Гинцбург тэмдэглэсэн байна. Вакцины клиникийн туршилт төлөвлөсний дагуу явагдаж байгаа тухай ОХУ-ын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко бас ярьсан юм.


Эхний сайн дурын хүмүүст "COVID-19"-ийн вакцин тарьж байгаа дүрс бичлэгийг зургаадугаар сарын 18-нд үзүүлсэн юм.  "Тариаг бугалганы булчинд тарьж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Вакциныг протоколын дагуу тарьж, 30 минутын дараа сайн дурынхныг эмч нар үзсэн юм" гэж эмнэлгийн ажилтан Светлана Волчихина тайлбарлажээ. Судалгаанд оролцогчдын биеийн байдал сайн байгаа гэж тэрээр хэлсэн байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ