Дональд Трамп өрсөлдөгчөө "басжээ"
АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ сонгуульд одоогийн Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй бөгөөд ялна гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа бололтой.
Учир нь тэрээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденг доогуур үнэлж байгаа гэнэ. "The Wasington Times"-ын мэдээлснээр ноён ерөнхийлөгч түүнийг 2016 оны сонгуульд өрсөлдсөн тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоноос сулд тооцож байгаа аж.
Дөрвөн жилийн өмнө Д.Трамп 304:227 саналаар Х.Клинтоныг ялсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ