Трамп: Хятадаас харилцаагаа бүр мөсөн тасална

"Америк, Хятадын харилцааг бүрэн таслах боломж байна" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрээр өөрийн Twitter-аккаунтад ингэж бичсэн байна.


“Би санаа бодлоо бүрэн илэрхийлээгүй байж магадгүй. Гэвч тодорхой нөхцөлд Хятадаас харилцаагаа бүр мөсөн таслаж болох асуудлыг АНУ-д авч үзэж байгаа” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.


Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон ХКН-ын ТХ-ны олон улсын харилцааны асуудал эрхэлсэн комиссын тамгын газрын тэргүүн Ян Зечи нар Хавайн аралд уулзсан юм. Энэ үеэрээ тэд коронавирустэй тэмцэж байгаа олон асуудлыг хэлэлцжээ. Цар тахалтай тэмцэхийн тулд ил тод байж, мэдээлэл солилцох шаардлагатайг АНУ онцлон тэмдэглэсэн байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ