Дэлхий даяар халдварын 137 мянган тохиолдол бүртгэгдэж, 5097 хүн нас барлаа

Коронавирусийн халдварыг дэлхий даяар 8.5 сая хүн авч, 455 мянган хүн нас барж, 4 сая 508 мянган хүн эдгэрчээ.

Зургаадугаар сарын 19-ний өдөр дэлхий дахинд коронавирусийн халдварын 137.4 мянган тохиолдол бүртгэгдэж, 5097 хүн нас барлаа. Халдварын тоогоор дэлхий дахинд АНУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 2 сая 262 мянган хүн халдвар авч, 120.6 мянган хүн нас бараад байна. Харин өнгөрсөн 24 цагт АНУ-д 26900 хүн шинээр халдвар авч, 737 хүн нас баржээ.


Халдварын тоогоор Бразил улс удаалж байгаа ба 983.3 мянган хүн халдвар авч, 47.8 мянган хүн нас барсан мэдээтэй. Харин өнгөрсөн 24 цагт тус улсад 23050 хүн халдвартай нь батлагдаж, нас баралт нь АНУ-ыг давж 1204-т хүрчээ.


Манай хойд хөрш ОХУ-д 561 мянган хүн халдвар авч, 12.6 мянган хүн нас барсан бол өчигдөр 7790 хүн шинээр халдвар авч, 182 хүн нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ