Нам, эвслүүд хүүхдийн төлөө юу гэж амлав?
2020 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө хүүхдэд чиглэсэн ямар ажил хийхээр тусгасныг онцолж, сонгогчдод харьцуулах боломж олгож байна.
Монгол Ардын нам өмнөх дөрвөн жилд хэрэгжүүлж байсан ажлаа үргэлжлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилготой "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хүүхэд багачуудад учрах эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх "Эрүүл ирдээдүй" хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьжээ. Мөн ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Сургууль болгонд сурагчдад мэргэжлээ сонгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй сэтгэл зүйчийг ажиллуулах, сургуулиудын 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгох, цэцэрлэгүүдийг хоёр ээлжийн багштай болгож, уртасгасан цагаар ажиллуулан эцэг эхчүүдийг ажлаа тараад хүүхдээ авах боломжоор хангах, сургууль цэцэрлэг нэмж барих зэрэг амлалтууд өгсөн байна. Мөн нүхэн жорлонтой бүх цэцэрлэг сургуулийг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоно гэжээ. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв байгуулна гэж тусгасан байна.
Ардчилсан намаас хот, хөдөөгийн, төрийн болон хувийн сургуулиудад гардаг боловсролын чанарын ялгааг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьсон байна. Хүүхэд хөгжлийн төвийн барилга байгууламж, гадаа талбайн стандартыг шинэчилж, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зам, шат гэх мэт хэрэгслүүдийг суулгах юм байна. Мөн хүүхдээ асран хамгаалж байгаа гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдээ өсгөсөн жилийн үнэлэмжийг шинэчлэн тогтоох, хүүхэд харах үйлчилгээг сэргээх, хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох зорилт тавьжээ.
Сургууль, цэцэрлэгүүдийн анги дүүргэлтийг 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг тавьж, малчин өрхүүдийн 6-8 настай хүүхдүүдэд гэрээр боловсрол эзэмшүүлэх, сургуулийн автобус ажиллуулах, зайны сургалтыг хөгжүүлэх, англи хэлийг боловсролын хоёр дахь хэлний түвшинд хүргэх зэрэг амлалтууд өгсөн байна.
Зөв ХҮН Электорат эвсэл буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал демократ нам, Зүй ёсны нам мөрийн хөтөлбөртөө хойч үеэ зөв, боловсролтой хүн болгож төлөвшүүлэх, бүх шатны боловсрол олгоход технологийн болон гадаад хэлний мэдлэгийг түлхүү анхаарах, бага сургуулийн сургалтыг хэт академик байдлаас ангижруулж, чадварт суурилсан, хүүхэд бүрийг ахицаар нь үнэлдэг тогтолцоонд шилжүүлж, төрөөс авдаг шаардлагагүй шалгалтуудыг цөөлнө гэжээ.
Мөн сургуулиудад лабораториудыг байгуулж, цаг уурын ажиглалтын станц байгуулан, туршилтын талбай бий болгох, хүүхэд сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулж, нэг ээлжид хичээллэдэг тогтолцоог нэвтрүүлэх, гадаад хэлний сургалтыг сайжруулах, хос хэлтэн болгох зорилт тавин бэлтгэл ажил хангах, зайны сургалтыг төрөөс дэмжихээ амлажээ. Түүнчлэн бүрэн дунд боловсролыг мэргэжлийн сургалттай хослуулсан аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалтыг төрөөс дэмжинэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
МОНГОЛ АРДЫН НАМ | ||
Боловсрол, хөгжил | Эрүүл мэнд | Нийгмийн хамгаалал, халамж |
•Сэтгэлзүйчийг сургууль бүрд ажиллуулна. | •“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II” байгуулна | •Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ |
•Тусгай хэрэгцээтэй хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ. | •“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхдийн хоолойн архаг (ангина) өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлээс бага насанд нь сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. | •Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ. |
•Хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина. | •Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ. | • Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, тусгай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчин бүрдүүлнэ. |
•Нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгоно. | •Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ. | •Олон Улсын “Найрамдал-2” төв барьж, орон нутгийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна. |
•Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулна. | •Үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэд ногдох зардлыг 2 дахин нэмнэ | •Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. |
•Олон улсын олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, судлаач, багийг дэмжиж урамшуулна. | •Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. | |
•Сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. | •Хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. | |
• Сурлагын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. | •Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. | |
•МСҮТ-д салбар дундын дадлагын бааз байгуулна. | •Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. | |
•Сургуулиуд өдөр өнжүүлэх анги, бүлэг хичээллүүлэхийг дэмжинэ. | •Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. | |
• Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сан, хүүхдэд зориулсан бүтээл зэрэг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хүүхэд хөгжлийн төвүүдэд шаардлагатай сургалт, танин мэдэхүйн дэмжлэгийг үзүүлнэ. | • Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээтэй иргэдийг хамгаалах төрөлжсөн түр хамгаалах байр, мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг байгуулна. | |
•Цэцэрлэгийн бүлэг бүрд 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулан хүүхэд хүлээж авах, өгөх цагийг уртасгаж эцэг, эхчүүдэд ажлаа тараад хүүхдээ авдаг боломжийг бүрдүүлнэ. | •Цэцэрлэгийн хүүхдийн орны тоог үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. | |
•Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. | ||
АРДЧИЛСАН НАМ | ||
Боловсрол, хөгжил | Эрүүл мэнд | Нийгмийн хамгаалал, халамж |
•Хот болон хөдөө, төр болон хувийн өмчит сургуульд “Боловсролын чанарын ялгааг арилгах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ. | •Эх болон нярайн эндэгдлийг бууруулна | •Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдээ асран хамгаалж байгаа гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдээ өсгөсөн жилийн үнэлэмжийг шинэчлэн тогтооно. |
•Хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёл, уламжлалаар бахархдаг хүмүүжил олгох “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг сэргээн сайжруулж, үргэлжлүүлнэ. | •Иргэн бүрийг насны бүлэгт нь тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулна. | •Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлогоо сэргээнэ. |
•Цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг хэрэгжүүлнэ. | •Цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх бодлогыг шинэчилж, хүүхдийг гэр бүлийнхээ орчинд, ээж аавтайгаа хамт хүмүүжиж, төлөвших хөтөлбөр, заах аргыг хөгжүүлнэ. | |
•Малчин өрхийн 6-8 настай хүүхдийг гэрээр сургах гэрийн сургалтын тогтолцоог бүрдүүлнэ. | •Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээж, хэрэгжүүлнэ. | |
•Оюутан сурагчдыг сургалтын гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрхзүйн боломжийг бүрдүүлнэ. | •Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна. | |
•Сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал, бассейн, хүүхдийн хөгжлийн төвийн барилга байгууламжид тавигдах нэгдсэн стандарт шаардлагыг шинэчлэн тогтоож, мөрдүүлнэ. Барилга байгууламж бүхэнд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зам, шат бүхий хэрэгсэл суулгана. | •Хүүхдийг цахим мэдээллийн халдлагаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. | |
•Англи хэлийг боловсролын хоёр дахь хэлний түвшинд хүргэж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулна. | •Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. | |
•Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчилж, хэрэгжүүлнэ. | •Хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийг хүүхэд залуусыг гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах арга ажиллагааны хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. | |
•Олимпын олон төрлөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний хэмжээний тэмцээнүүдийг зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. | •Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангах, ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. | |
•Дүүрэг бүрд хүүхэд 1 км радиус дотор цэцэрлэг, сургуульдаа хүрэх боломжоор хангана. | ||
•Сургуулийн автобус ажиллуулж, хүүхдийн сургуульдаа аюулгүй ирж, буцах нөхцөлийг бүрдүүлнэ. | ||
ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ | ||
Боловсрол, хөгжил | Эрүүл мэнд | Нийгмийн хамгаалал, халамж |
•Сургуулийн хөтөлбөрт малчин айлд очих, тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөрийг тусгайлан нэмж, улс орон даяар нэвтрүүлнэ. | •Сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд төрөөс онцгойлон анхаарах бодлого баримтлана. | •Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлана. |
•Технологи, гадаад хэл эзэмшүүлэх. Бүх шатны боловсрол олгоход технологийн болон гадаад хэлний мэдлэгийг түлхүү анхаарч, танхимын болон онлайн сургалтыг эрчимтэй нэвтрүүлнэ. | •Эхийн эндэгдлийн түвшинг 100'000 амьд төрөлтөд 20 хүртэл бууруулна. | •Зөв хүн болгон хойч үеэ хүмүүжүүлэх. |
•Сургуулийн өмнөх боловсролыг хүн болон төлөвших үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ. | •Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 15 хүртэл бууруулна. | •Хууль журмыг ягштал биелүүлдэг, бусдыг хүндэтгэдэг, цаг баримталдаг, үнэний төлөө, зөвийн төлөө, шударгын төлөө тууштай тэмцэх ёс зүйн хүмүүжлийг бага наснаас нь суулгах, нийгмийг гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. |
•Цэцэрлэгт сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилгод хүрэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. | •Нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 13 болгож бууруулна. | •Бага насны хүүхэд ядууралд өртөх, хүнс тэжээлийн дутагдалд орох, орон гэргүйн улмаас амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэх нөхцөл байдлыг арилгахыг зорино. |
•Бага сургуулийн сургалтыг хэт академик байдлаас ангижруулж, чадварт суурилсан, хүүхэд бүрийг ахицаар нь үнэлдэг тогтолцоонд шилжүүлнэ. | •Сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл мэндийн мэдлэг болон дадал хэвшлийг системтэйгээр олгоно. | •Аймаг, дүүргүүдийн хүүхэд залуучууд, ахмад настнуудад зориулсан сургалт, соёл, хөгжлийн төвүүдийг дэмжих арга хэмжээ авна. |
•Ерөнхий боловсролын сургуулиудад төрөөс зохион байгуулдаг шаардлагагүй шалгалтуудыг цөөлнө. | •Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг арилгах тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлнэ. | |
•Сурах бичгийн шинэчлэлийг сургалтын хөтөлбөртэй нягт уялдуулж, чанарыг эрс сайжруулан, хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ. | •Хүүхдийн зүй бус, албадан хөдөлмөр, мөлжлөгийг устгах, сургууль завсардалтыг үндсээр нь хална. | |
•Шавь төвтэй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга барилыг бэхжүүлнэ. | •Эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч, иргэний эрх, үүргээ ухамсарлан биелүүлдэг, ёс зүйтэй, хариуцлагатай, үндэсний бахархал, эв нэгдлийг эрхэмлэдэг иргэдийг төлөвшүүлнэ. | |
•Технологийн, тэр дундаа мэдээлэл харилцааны технологийн сургалтыг системтэйгээр нэмэгдүүлнэ. | ||
•Бүрэн дунд боловсролыг мэргэжлийн сургалттай хослуулсан аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалтыг төрөөс дэмжинэ. | ||
•Сурагчдыг нийгмийн харилцаанд ороход нь бэлтгэж, сэтгэл судлал болон хүн хоорондын харилцааны соёлын талаарх хичээлийг боловсролын хөтөлбөрт тусгана. | ||
•Ахлах сургуулийг ердийн, сонголттой, төрөлжүүлсэн, кредит цаг бүхий тогтолцоонд шилжүүлж, бүрэн дунд боловсролтой иргэдийг ирээдүйн мэргэжил сонголтод хариуцлагатай бэлддэг тогтолцоог бэхжүүлнэ. | ||
•Хөгжлийн бэрхшээлээс үл хамаарсан тэгш хамруулан сургалтыг ерөнхий боловсролд бүрэн нэвтрүүлэхийг дэмжинэ. | ||
•Нэг ээлжинд хичээллэдэг тогтолцоог зорилт болгон энэхүү зорилтод хүрэх арга хэмжээг авч эхлүүлнэ. | ||
Сэтгэгдэл бичих 2+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty
Шинэ Их уншсан
Хатан хаан II Элизабетийн амьдралын онцлох гэрэл зургууд
11 цагийн өмнө
Иргэн ГОМДОЛ гаргаагүй бол тус барилгыг шалгахгүй
12 цагийн өмнө
Иргэдийн мэдээлэл авах эрхийг ШИЛ АЖИЛЛАГАА хангана
13 цагийн өмнө
Театраа өөд татсан ДУУЧИН бүсгүй Р.Болортуяа
21 цагийн өмнө
Өнөөдөр хаврын дунд сарын ханш нээх өдөр
21 цагийн өмнө
Мөхөж буй орнуудыг нэрлэлээ
2018-08-10 21:17:00
Маргаашийн дугаарын хязгаарлалтыг ЦУЦАЛЛАА
2018-11-17 05:22:00
У.Хүрэлсүхийг "айлгах төлөвлөгөө" амжилт олох болов уу даа?
2018-07-25 22:07:00
Маргааш “Улаанбаатар эдийн засаг форум-2019” болно
2019-06-27 23:20:00
Наадмын нээлтэнд 2000 гаруй хүн оролцсон
2018-07-12 02:49:00
Ламарын АВАРГА ТОМ бие хамгаалагч
2018-07-29 04:45:00
Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2018-11-15 22:44:00
Жүжигчин Дооёо: Эхнэрээ алдчих вий гэж айгаад найзууддаа захисан...
2015-05-16 03:56:53
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 05:24:00
“Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2019-08-21 20:25:00
Seoul Mayors Forum буюу хотын дарга нарын форумд оролцлоо
2019-10-30 04:19:00
Ginjin - Ene Much ft. Mrs M (Official Music Video)
2019-08-21 19:48:00
Монгол- Энэтхэгийн бизнес форум МҮХАҮТ-д болно
2020-01-20 20:59:00
Усанд урссан 13 амь
Уржигдар
Доналд Трамп Иранд агаарын цохилт өгөх тушаалаа цуцлаагүй гэв
2019-06-24 00:38:00
“Discover Mongolia-2019” форум ирэх сарын 27-нд болно
2019-08-16 02:36:00
Б.Чинбат, Ц.Сарнай нар тусгай нислэгээр эх орондоо иржээ
2020-04-14 21:54:00
Холбоо барих
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлахыг хатуу хориглоно.
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ