Чехийн ерөнхийлөгч Милош Земан ялалтын баярын үйл ажиллагаанд оролцохгүй
Аугаа их эх орны ялалтын баярын 75 жилийн ойн жагсаал Улаан талбайд зургаадугаар сарын 24-нд болох билээ. Тус арга хэмжээнд Чехийн ерөнхийлөгч Милош Земан оролцохгүй гэнэ.
Иймд төрийн тэргүүнийг Чех улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Витезслав Пивонька төлөөлөх аж. Энэ талаар Чехийн Дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
1944 оны есдүгээр сарын 28-нд төрсөн Милош Земан 2013 оны гуравдугаар сарын 8-наас тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ