"COVID-19"-ийн хязгаарлалтыг 2021 онд цуцална

"Орост хөл хорионы горимыг цуцална. Гэхдээ ирэх жилээс наашгүй болов уу" гэж Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко тайлбарлажээ.


"Иргэд дархлаатай болох нь хөл хорионы горимыг бүрэн цуцлах суурь нөхцлийн нэг юм. Популяцын дархлаа 50 гаруй хувьд хүрэхэд халдвар хүнээс хүнд дамжих гинж тасарна" гэж түүнийг хэлснийг РИА Новости агентлаг дурдсан байна.



“Нөхцөл байдлыг эм бэлдмэлээр удирдах ёстойг харгалзан үзсэнээр тайвширч болно. Гэхдээ ннэ тухай дараа жил л ярих хэрэгтэй. Энэ нь 2021 оны хоёрдугаар сар байх болов уу. Коронавирус одоо нэлээд тогтворжиж, түүний хувьсал өөрчлөлт их биш байна. Урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээний систем нь нэгдсэн зарчимд үндэслэнэ" гэж Мурашко хэлсэн байна.

 




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ