Ялалтын баярын парадад оролцохоор 12 орны цэргийн бие бүрэлдэхүүн иржээ
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулж зургаадугаар сарын 24-нд Улаан талбайд хийх Ялалтын парадад оролцохоор 12 орны цэргийнхэн Москвад ирээд байна.
Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Түүний хэлснээр Азербайжан, Армен, Белорус, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, Серб, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Хятадын цэргийн бие бүрэлдэхүүн иржээ.
“Тэдний олонхи нь зургаадугаар сарын 15-нд Алабиногийн парадын талбайд болсон бэлтгэл сургуулилтад оролцсоныг” Салюков тэмдэглэжээ.
Мөн өчигдөр буюу зургаадугаар сарын 17-нд Улаан талбайд шөнийн сургуулилт болсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ