Японд халуунаас болж таван хүн нас баржээ
"Өнгөрсөн долоо хоногт халуунаас болж 1500-аад хүн эмнэлэгт хүргэгдлээ" гэж Японы Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.
Зургаадугаар сарын 8-14-нд 1586 хүн эмнэлэгт хүргэгдэж, таван хүн халуунаас болж нас барсан байна. Эмнэлэгт хэвтэгсдийн гурвынх нь бие хүнд байгаа ба 58,2 хувь нь 65-аас дээш насныхан гэнэ. Энэ сарын 9-нд 1100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэн, хоёр хүн хорвоог орхижээ.
Түүнчлэн эрх баригчид хүмүүсийг малгай өмсөн, шингэн их ууж, халуунд удаан байхыг хориглосон аж. 2019 онд халуунаас болж,100-аад хүн нас баран, 10 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна.
Дашрамд хэлэхэд Японы ихэнх бүс нутагт зургаадугаар сард хэт халуун буюу цельсийн 30-аас дээш хэмтэй байдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ